Манай номын санд тавтай морилно уу

   Харааны бэрхшээлтэй болон хараагүй иргэдийн нийгэм соёлын хэрэгцээг хангаж хүртээмжтэй орчин бүрдүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцох, харахгүйн улмаас тэдний алдагдсан боломжийг нөхөж эрүүл хүмүүсийн нэгэн адил боловсрол эзэмшүүлэн арвин их номын яндашгүй их далайгаас хүртэх боломжийг олгох зорилгоор энэхүү ярьдаг /ONLINE, DAISY/ номын санг байгууллаа.
Таны оюуны мэлмий тунгалаг байж номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Монгол Улсын "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль"-ийн Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах тухай 6-р бүлгийн Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүдийг заасан 24-р зүйлийн 24.2.1-р заалтад зааснаар АШИГ ОЛОХ ЗОРИЛГОГҮЙГЭЭР, мөн хуулийн 24.1.7-р заалтыг үндэслэн ХАРАА БОЛОН СОНСГОЛЫН СОГОГТОЙ ХҮМҮҮСИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛЖ "Зохиогчийн эрхийн тухай хууль"-д нийцүүлэн бүтээв. Мөн олон улсын Номын Сангийн Холбооны оюуны өмчийн эрхийн тухай байр суурийг баримталж ХАРААГҮЙ, ХЭЛГҮЙ БОЛОН СУРАЛЦАХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫН ЭСРЭГ ТЭДЭНД ЗОРИУЛАН ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛАГДСАН БҮТЭЭЛИЙН ФОРМАТЫГ ӨӨРЧЛӨХ ЗЭРГЭЭР ХҮРТЭЭЛТЭЙ БОЛГОХ НЬ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХ ЗӨРЧИЛД ТООЦОХ ЁСГҮЙ гэснийг мөрдлөгө болгов.